УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үг хэллээ.
Тэрбээр "Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Тамгын газарт ажиллах төрийн албан хаагчдад урамшуулал олгох болсныг дэмжиж байгаа. Гол нь цогцоор нь оруулж ирэх ёстой байсан. Төсөв хэмнэх асуудал ярихаар хэмнэлтийг анхан шатнаас эхлүүлдэг. Аймаг, суманд амьдарч байгаа хүмүүсийн амьдралын чанар адил байх ёстой. Гэвч хотод төвлөрүүлснээр амьдралын чанар муудсан. Энийг тасдаж авч зөвхөн төрийн албан хаагч гэж явцуурхсанаас багийн даргыг хаялаа. Сугалж авч биш иж бүрэн байдлаар цалинг төрийн албан хаагчдын цалинг нэмэх ёстой" гэв.
Д.Батчулуун