УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэллээ.
Тэрбээр "Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь өнгөрчихсөн. Өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны гэлтгүй бүх хүмүүсийн цалинг нэмэх тухай ярина гэсэн боловч энэ удаа ийм хангалтгүй орж ирж байна.
Сүрэг хонинд орсон чоно шиг алагчлах байдлаар төрийн албан хаагчдын цлинг нэмээд байна. Цогц байдлаар энэ асуудлийг яръя.
Төрийн үйлчилгээний албан хаагчид гээд хамгийн хүнд хүчир ажил хийдэг. Энэ хэд рүүгээ л их дайрах юм. Нэг тогооноос ижил ажил хийгээд явж буй хүмүүс үндсэн хууль зөрчиж, алагчилж болдог юм уу. Цалинг энэ тэнд шийддэг асуудлыг нэгтгэж шийдмээр байна. Орон нутагт байгаа төрийн захиргааны иргэд мал бүхий иргэд байдаг юм. Мах үнэгүй, юмны үнэ тэнгэрт хадчихсан. Тэгэхээр энэ хүмүүс бүр л хэцүү болж байгаа. Яг үнэндээ самар, Солонгос хоёр руу төрийн захиргааний албан хаагчид явж байгаа нь үнэн" гэв.
Д.Батчулуун