УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "2023 оны төсөв хэлэлцэхтэй холбогдуулж олон хуульд өөрчлөлт оруулж ирлээ. Өөрчлөлт оруулахаар орж ирсэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийг татаж авах хэрэгтэй. Монголчууд бид үндсэн хуулийн 6.2-т зааснаар мэдэх эрхтэй.
Мэдэх эрхээ эдлэх эрхээр нь лиценз эзэмшигч уул уурхайн компаниуд иргэдээ орон нутгийн цагдаагийн байгууллагаар дарамтлуулж байна. Тэрийг бичсэн сэтгүүлчдийг хүртэл зүгээр байлгахгүй байна. Ийм ноёрхол бий болжээ.
Олон цоорхойтой хууль оруулж ирсэн хуулиа Засгийн газар татаж ав. Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Ж.Ганбаатар сайд энэ асуудлыг надад танилцуулаагүй гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр танилцуулаагүй хуулийг оруулж ирж байна. Үүнд дүгнэлт хийж, хойшлуулах саналыг оруулж байна” гэв.
Д.Батчулуун