УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин үг хэллээ.
Тэрбээр "Чуулганы танхимд Ц.Даваасүрэн гишүүн үндэслэлгүй гүтгэж, дайрч, ёс зүйгүй мэдээлэл хийсэн. Энэ талаар би байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийе.
Надтай холбож яриад байгаа 33 тэрбумын зээл надтай ямар ч хамаагүй. Би хөгжлийн банкны зээлдэгчтэй ямар ч холбоогүй байгаагүй. Хариуцлагатай мэдэгдэж байна.
Хоёрдугаарт, энэ компани авсан зээлээ төлөөд дууссан гээд 100 компанийн удирдлагууд мэдээлэл хийсэн. Мөн би дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр шалгуулъя гэж мэдэгдэл хийсэн. Үүний дагуу би шалгуулж байгаа. Тиймээс удахгүй үнэн зөв нь харагдах болно. Хөгжлийн банкнаас зээл авсан боломжтой компаниуд зээлээ төлөөд дуусаж байна. Төрийн өмчийн компаниуд юм уу, улсын төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой зээлүүд байна. Үүн дотор Эрчим хүчний салбарын их том багц зээл байгаа. Энэ зээлүүд барьцаа хөрөнгөгүй, чанаргүй болсон зээлүүд байдаг.
Ц.Даваасүрэн гишүүний чичрээд дайраад байгаа шалтгаан нь улсын төсвийг дагалдаж орсон зээлд засгийн газар баталгаа гаргана гэснийг л эсэргүүцээд байгаа юм.
Үүнийг надтай холбож дайраад байгаа нь утгагүй юм. Мөн Ц.Даваасүрэн гишүүн баярлалаа гэж хэлмээр байна. Чуулганы хуралдааны үеэр миний нэрийг онцолж яриад, миний пи-арыг маш сайн хийж өгч байгаад баяртай байна. Ц.Даваасүрэн гишүүн танд амжилт хүсье” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (537)