УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн хуулийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага хүслээ. Завсарлага авах шаардлагыг Бүлгийн дарга О.Цогтгэрэл тайлбарлав.
Тэрбээр “Ирэх оны төсөв олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийн эсрэг, мөн олон улсын тэр дундаа хоёр хөршийнхөө эдийн засгийн нөхцөл байдлын өсөлт, эрэлтийн таамгийн эсрэг асар өндөр алдагдалтай төсөв оруулж ирж байна. Хэмнэлтийн хууль батлагдсан хэрнээ алдагдлаас гадна их хэмжээний тэлсэн төсөв болох нь. Алдагдалгүй төсөв батлах, алдагдлыг бууруулахын тулд Ардчилсан намын бүлэг шаардлага тавьж ирсэн. Хэлэлцүүлгийн үед ахиц дэвшил гарах болов уу ч гэж харсан. Ирэх жил улсаараа дампуурах эрсдэл байхад 2-3 ихнаядаар байшин барьж яг яах гээд байгаа юм бэ. Иймээс алдалдыг эрс бууруулах чиглэлд ажиллах шаардлагатай" гэв. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар нэг цагийн завсарлага олгов.
Сэтгэгдэл (22)