УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлтэй холбогдох Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй болон дэмжлэг хүлээсэн саналуудаар санал хурааж байна.
Энэ үеэр Худалдаа хөрөнгө оруулалтын газар байгуулах санал гишүүдийн олонхийн дэмжлэг авав. Харин санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус саналыг дэмжих боломжгүй гэв.
Харин түүний хариуд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Энэ агентлаг бол гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын худалдаа хариуцсан агентлаг. Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Эдийн засгийн хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах ёстой. Солонгосын хөрөнгө оруулагчид Монголд ирээд хөрөнгө оруулмаар байна, хэнтэй уулзах вэ гэж байгаа. Гэтэл энэ асуудлыг хариуцдаг газар байхгүй, гадаадын хөрөнгө оруулагч хаашаа очихоо мэддэггүй. Хуульд өөрчлөлт оруулахдаа гадаадыг хариуцаж байсан агентлагаа алга болгосон. Төсөв мөнгө нь суучихсан юм билээ. Орхигдсон байна гэж үзээд хийсэн. Хөгжлөө бодоод хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн тулд агентлагийг байгуулах ёстой.
Будаач будаач гэхээр сахлаа битгий буд, Б.Энхбаяр аа. Чиний попролт арай хэтрээд байгаа шүү.
Гүтгэлэг тараана, хүн доромжилно. Чамд даруулга хэрэгтэй. Хүний үгийг сонсох чих хэрэгтэй. Хүний хэдсэн үгийг бодох толгой хэрэгтэй. Чи хэр хэмжээнээсээ хэтрээд яваа шүү" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (565)