УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Ирээдүйн өв сангийн эх үүсвэрт төрийн өмчит компанийн ногдол ашгийг татдаг. Нөгөөх нь уул уурхайн баялгийнхаа орлогыг татаж авдаг. Уул уурхайн баялгийн орлогыг ирээдүйд ашиглахаар хууль баталсан. Гэтэл өнөөдөр энэ системээ эвдээд эхэллээ. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хүүхдүүддээ ашиглана гэсэн. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөв дээрээ татаж авч байгаа нь буруу. Тайлбар шаардлагатай байна. Өнөөдрийн иргэд уул уурхайн баялгийнхаа өгөөжийг нь хүртчихээд 50 жилийн дараа төрөх иргэд өгөөж хүртэхгүй байх юм уу. Төсвийн замбараагүй тэлэлтээ өөгшүүлж хуримтлал руугаа гар дүрж байгаа нь зөв юм уу.
Хөгжлийн банкны хулгайн асуудал байна. Засгийн газраас баталгаа гаргаж, татвар төлөгчдийн мөнгөөр шийдэх гээд байна гэж Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Зориудаар хулгай хийсэн хүмүүсээс мөнгөө авахгүй улсын төсвөөр санхүүжүүлнэ гэвэл эсэргүүцнэ. Талбай дээр гараад жагсана. Монголын хамгийн том хулгайн пирамид задарч байна. Энэ нь нүүрсний пирамид. Орлогоо татвар байдлаар төвлөрүүлээд ярихын оронд нууцад оруулдаг. Энэ хулгай өнөөдөрх ил болж байгаа нь сайн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)