Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хэлснээр ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ганц өнөөдөр ч биш, сүүлийн сар гаруйн хугацаанд доромжиллоо, гүтгэлээ. Би зөндөө л тэвчлээ. Өнөөдөр бас ингэх ч болов уу хэмээн бодож байлаа. Би 1996 оноос хойш банк санхүүгийн салбарт ажиллаж байгаа хүн. Энэ салбарын олон ч найз нөхдүүд байдаг. Тэр болгонтой холбоод ярьдаг юм. Ярьж буй зүйлүүд дээр нь нэг бүрчлэн тайлбар хийсэн. Над руу дайраад байгаа учир шалтгааныг нь сайн мэдээд байгаа юм. Журмын нөхдүүд байна, намын асуудлууд ч байна. Өөрт нь чирэгдээд явчих асуудлуудыг нь бодоод тэвчээд л яваад байгаа.
Анх 10 сая арьс шир боловсруулна гэсэн. Харин одоо 4,4 саяыг боловсруулна гэж буурсан. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалт нь хоёроос гурав дахин нэмэгдсэн.
159 сая еврогийн босох төлийг 2023-2024 онд ашиглалтад оруулъя гэх хүсэлт ирсэн. Үүнд сангийн яам зөвшөөрөл өгдөг. Өнөөдөр хариуг нь өгөх гээд бэлдчихсэн байна.
Хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм. 60 сая төгрөгөөр бүтэх боломжтой бүтээн байгуулалт. Үлдсэн 100 сая төгрөгийн баталгааг шаардаж байгаа.
Харин энэ төсөл бол өөрөө цааш явах ёстой. Боломжгүй гэх хариуг өнөөдөр өгнө. Энэ бол Ц.Даваасүрэн гишүүн бид хоёрын хувийн асуудал биш, УИХ-ын гишүүдийн буруу бүр биш. Тэр томилогдсон залуугийн буруу гэж юу байх вэ. Улс төр судлаач мэргэжилтэй залуу юм билээ. Тэнд аваачаад суулгачихсан учир юугаа ч мэдэхгүй хүн. Энэ асуудлыг олон нийтэд яриад суух сайхан зүйл биш.
Ц.Даваасүрэн гишүүүний хэлж буй зарим зүйлс үнэн. Өнөөдөр УИХ дээр ичихгүй өөрийнхөө нөхрийг чи хариулаач гэх юм. Дандаа өөртөө ойрхон байдаг хүмүүсийг урдаа барьдаг мод шиг аваачаад зүүчихсэн. Бүх зүйл дээр дандаа ингэдэг. Би Ц.Даваасүрэн гишүүнийг ийм сандруу гэж бодоогүй. Сандраад л би мэдэхгүй, энэ төсөлд би оролцоогүй гээд л. Яамны хэдэн залуучуудыг л буруутгана" гэв.
Д.Батчулуун