УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун үг хэллээ.
Тэрбээр "Гурил, будааны үнэ сүүлийн 4, 5 жил өсөөгүй, тогтвортой байсан. Үнэ гэнэт 30 хувиар өслөө гэлээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг тавдугаар сард баталсан.
Энэ хөтөлбөр 10 хувийн инфляцын хязгаарлалтыг л тогтоож чадна. Гэтэл тариа будааны зардал 50 хувиар нэмэгдсэн.
Тэгэхээр Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний үнэд шууд оролцоё гэвэл 50 хувийг нь санхүүжүүлэхэд оролцохгүй бол боломжгүй. Улсаас дэмжлэг үзүүлэхгүй хатуу үнэ баривал энэ салбар дампуурна" гэв.
Д.Батчулуун