Дарханы арьс ширний цогцолборын асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "Хөгжлийн банкны гадаад зээлийг төрийн баталгаа гаргаж улсаас төлөх гээд байгаа юм. Хэрэв энэ батлагдчихвал зээлийн авсан хүмүүс зээлээ төлөхөө больчихно. Тиймээс үүнийг тат гэхэд Б.Жавхлан татуулахгүй гээд байгаа юм. Үүнтэй холбоотой тайлбар хийсэн нь ичсэн хүн хүн ална гэдэг шиг тайлбар хийлээ. Би гайхчихлаа. Төслийн даргаар нь тавьсан нь үнэн.
Мөн зэрэгцээд Дарханы арьс ширний цогцолбор гээд төр хувийн хэвшлийн нэг юм явсан. Тэр нь хөгжлийн банкнаас 16 тэрбумын зээл аваад, амжилт олоогүй. Дарга нь одоогоор шоронд байгаа юм билээ. Дарханы арьс ширний цогцолборыг байгуулъя. Гэхдээ эцсийн дүн гарчхаагүй. Тухайлбал, Италийн компани оролцож байгаа юм. Энэхүү компани Хөдөө аж ахуйн яаманд 64,8 сая еврогийн тоног төхөөрөмж нийлүүлье гэсэн санал ирүүлсэн юм байна. Харин Хөдөө аж ахуйн яам өөр хэд хэдэн компаниас санал илүү хямд санал авсан юм билээ. Нийт үйлдвэрийн барилга байгууламж нь ороод 300 тэрбум төгрөгийн өртгөөр босно гэх урьдчилсан тооцоо гарсан юм байна. Энэ нь 90 сая еврогоор энэ үйлдвэр босохоор байгаа юм. Юун 160 сая евро вэ. Ийм гүтгэлгийн шинж чанартай зүйл байж болохгүй. Би ерөнхий хяналт тавиад, төслийг урагшлуулах ажлыг хийж байгаа.
Б.Жавхлангийн ингээд байгаа шалтгаан гэвэл Дарханд хамгийн орчин үеийн арьс ширний цогцолбор байгуулагдчихвал Б.Жавхлангийн найзынх нь компанид харшилна гэдэг ойлголтоор Дарханы арьс ширний цогцолборын баталгааг өгөхгүй гэж байна.
Надад намын дарга, УИХ-ын даргын хуваарилсан ажил бол Дарханы арьс ширний цогцолбор юм. Төр үүнийг өөрөө барихаар шийдвэрлээд ажиллаж байна. Зураг төсөл дууссан. Тоног төхөөрөмжийг Италийн тал санал болгож байгаа. Үнэтэй байна гэх яриа гараад зөвшилцөх шатандаа явж байна. Хөдөө аж ахуйн яамнаас нэхэж буй мөнгө нь 42 тэрбум төгрөг байгаа. Аудитын дүгнэлт гаргасан нөхдүүд шалгагдаж байгаа. Яав ч 42 тэрбум биш. Боломжийн зах зээлийн үнээр авч болно гэх асуудал яригдаж байна. Хаашаа хийсэн нь мэдэгдэхгүй энэ мөнгийг тэр нөхдүүдээс нэхээд байгаа юм. Төр үүнийг 42 тэрбум төгрөгөөр авчихвал чи яагаад төр авчихсан юмыг авчихваа л гэнэ шүү дээ.
Төрийн өмчөөр Итали технологийн үйлдвэр өдийг хүртэл барих нь яасан юм. Арьс шир хөглөрөөд хэвтэж байна шүү дээ. Цахилгааны болон дулааны шугам татчихсан компаниуд үнэ тохироод зах зээлийн мөнгөөр өгчихвөл дахин өөр газар шугам татах шаардлагагүй.
Энэ үйлдвэр ашиглалтад орсноор маш олон давуу талтай. Үйлдвэрийг заавал барина. Ямар ч саад тотгор тохиолдсон Дархан Эрдэнэтийг түшиглээд барих болно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)