УИХ-ын чуулганы хуралдааны өнөөдрийн хуралдаанаар (2022.11.04) УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан нар маргалдлаа. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, “Ц.Даваасүрэн гишүүн сүүлийн үед маш их доромжиллоо. Би тэвчээд л яваад байгаа. Ц.Даваасүрэн гишүүн бол уг нь маш туршлагатай парламентач.
Харамсалтай нь парламентыг яаж өөрийнхөө улс төрд ашиглаж болдгийг яруу тодоор сүүлийн үед харуулахдаа туршлага нь цөмөрч байна.
Засгийн газрын бонд, төсөвтэй холбоотйо асуудал хэлэлцэхэд нь би Ц.Даваасүрэн гишүүнд тодруулж хэлнэ ээ. Өнөөдөр надад цаг бага байгаа учраас өөр зүйл хэлэх гэсэн юм. Ц.Даваасүрэн гишүүн өөрөө шударга үнэний туйлын дүрд тоглоод байдаг, цаанаа бодит үйлдэл нь ямар байгааг мэдэж байгаа хүний хувьд хэлэхэд үнэхээр харамсмаар зүйл болж байгаа шүү.
Сүүлийн үед юу болж байгаа талаар ганц нэг зүйлийг хэлэхээс өөр аргагүй болж байна. Уг нь энд яриад байх зүйл биш л юм. Харамсалтай нь хэлэхээс өөр арга алга. Ц.Даваасүрэн гишүүн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар 2012-2020 онд ажиллаж байсан улс төр судлаач Цэрэнбадамын Гансүх гэдэг залууг Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт ТӨҮГ-ын захирлаар томилуулсан. Одоо тэнд юу болж байгаа гээч. Монгол Улс жилдээ 650 мянган үхрийн шир боловсруулдаг. Үүнийг бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 13-14 сая долларын үнийн судалгаа мэргэжлийн холбоодод байдаг. Монгол Улсад богийн сая ширхэг арьс боловсруулахад 3-4 сая долларын тоног төхөөрөмж шаардлагатай. Ингээд 10 сая арьс шир боловсруулна гэж байсан үйлдвэр маанв одоо 3-4 сая арьс шир боловсруулдаг болох тоо нь буураад, хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн байгаа. Хуучих ТЭЗҮ-гээр нь зөвхөн тоног төхөөрөмж нь 30-аад сая доллар, барилга байгууламж, дэд бүтэц нь нийлээд 60-аад сая доллар болох тийм ТЭЗҮ байсан.
Одоо юу болсон гэхээр 159 сая евро болсон. Ц.Даваасүрэн гишүүн өөрөө эрчим хүчний мэргэжилтэй хүн, одоо арьс ширний мэргэжилтэн болоод гадаад дотоодын үйлдвэрт очоод сэльфидээд гүйгээд байсан. Энэ 160 сая евроны 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа гаргая гээд хүсэлтээ ирүүлсэн байгаа.
Тун удахгүй бид энэ ямар ч боломжгүй, хуулийн хүрээнд энэ нь эрсдэлтэй байна аа, ТЭЗҮ нь бодит байдалтай хэт зөрүүтэй байна гэсэн хариу өгөхөөр бэлдэж байна. Таны яриад байгаа үнэн шударга байдал чинь энэ үү, Даваасүрэн гишүүн ээ. Энэ зүгээр л Ц.Даваасүрэн гишүүний шударга дүрийн цаадах ганцхан үйлдэл нь шүү” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)