УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Чуулганы эхэнд УИХ-ын Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр, "Нэг зүйлийг тайлбарлаж хэлье. М.Оюунчимэг НББХ-ны дарга байхдаа С.Чинзориг даргатай ажлын хэсэг огт байгуулагдаагүй байсныг өчигдөр мэдлээ. Тушаал огт гаргаагүй юм байна. Тиймээс эрх баригч нар 7 биш 5 жилээр тэтгэврээ тогтоолгодог болъё гэдэг хуулийг хэлэлцэх сонирхолгүй юм байна.
Тиймээс арваннэгдүгээр сарын 8-нд 12.00 цагт төв талбайд уулзацгаая. Нэг их олуулаа хэрэггүй. Эхний 200-300 хүний автобусны мөнгийг өгье. Халуун аарц өгнө өө. Тэгэхдээ нэгэндээ найдаад бага хүн ирэх вий. Ахмадууд маань бүгд ирээрэй.
Хоёрдугаарт, МАН-ынхан асуудлаа бүлгийн хурлаараа дотооддоо ярьж баймаар байна. Ц.Даваасүрэн гишүүнийг Төсвийн байнгын хорооны дарга болгочихгүй яасан юм бэ та нар. Сайд болгочихгүй. Ингээд хэрүүл хийгээд байх юм. Үүнийгээ дотроо ярьж байгаарай" гэв.
А.Сүх
Сэтгэгдэл (562)