Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цагдаагийн хурандаа О.Амарсанааг томиллоо. ШШГЕГ-ын дарга генерал Д.Загджавыг чөлөөлөх тухай өмнө нь яригдаж байсан бөгөөд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга Д.Загджав холбоотой асуудлаар сахилгын болон эрүүгийн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой олон нийтийн мэдээллийг хэрэгслүүдээр гарсан болон албаны шугамаар ирсэн мэдээллүүдийг шалгах ажлын хэсэг гаргасан. Буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө" хэмээн мэдэгдэж байсан билээ.
ШШГЕГ-ын даргаар томилогдож байгаа цагдаагийн хурандаа О.Амарсанаагийн хувьд ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан.
ШШГЕГ-ын дарга нь албан тушаалын ранкаараа генерал цол хүртдэг. Иймээс цагдаагийн хурандаа О.Амарсанаа генерал мөрдэс зүүх нь цаг хугацааны асуудал болж байна.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)