Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар "Чингис хаан" хаад язгууртны музейн нээлттэй холбоотойгоор мэдээлэл өглөө.
Тэрбээр ""Чингис хаан" хаад язгууртны музейг улсын төсвийн хөрөнгөөр гурван жилийн хугацаанд барилгын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Маргааш буюу аравдугаар сарын 11-ны өдрийн 11:40 морин цагт нээлтийн ёслол эхэлнэ. Энэ үеэр Төрийн есөн хөлт цагаан тугийг залах Ерөнхийлөгчийн тусгайлсан зарлиг гарсан.
Энэ онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож байгаагаараа онцлогтой. Энэхүү түүхэн тэгш ойг тохиолдуулан зохиож байгаа нээлтийн арга хэмжээ нь музейн нээлт болж байна" гэв.
Т.Мөнхжаргал