ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Тэрбээр, "Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нь Үндсэн хуулийг зөрчиж, иргэний яс үндэс, нийгмийн гарал үүслээр нь ялгаварлах байдлаар мэдээлэл хийсэн.
Иймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг сайдаас нь огцрууллаа.
Мөн Д.Сарангэрэл сайд уучлалт хүсэж, ажлаа өгөх хүсэлтээ өөрөө гаргасан.
Түүнчлэн Ерөнхий сайд МАН-ын даргын албан тушаалыг хамтран хашдаг. Ингэхдээ Монгол Улсын төрд хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүстэй хариуцлагын гэрээ хийдэг. Энэ гэрээг сайд нар албан ёсоор томилогдсон өдөр үзэглэсэн. Тиймээс энэ гэрээний дагуу улстөрийн хариуцлагын асуудал мөн яригдаж чөлөөлөгдсөн.
Дараагийн сайдыг томилох хүртэл миний бие ХНХ-ын сайдын үүргийг давхар гүйцэтгэнэ.
Мөн Д.Сарангэрэл сайд "Манай яамныхны нэрлэдгээр" гэж хэлсэн. Тиймээс дараагийн сайдыг томилогдтол миний бие тус яамыг хариуцан ажиллах хүний хувьд тус яаманд шалгалт оруулна. Бас нийгмийн давхарга, аж амьдралыг ангилж байгаа байдал болон бусад зүйлд хяналт шалгалт хийнэ" гэв.
Сэтгэгдэл (3)