Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Өчигдөр төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас хөдөлмөрт” томоохон хэлэцүүлэг боллоо. Энэ хэлэцүүлэгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доор байгаа хүн амын бүлгийг “улны айлууд” хэмээн хэлсэндээ хүлцэл өчиж байна.
Миний хэлсэн болгоомжгүй үг бол Олон улсын судалгааны мэргэжилтэн маань надад танилцуулахдаа үүнийг “bottom” буюу хязгаарын өрх, улны айл гэж орчуулагддаг хэмээн тайлбарласан. Үүнийг би болгоомжгүйгээр хэлж, олон хүнийг гомдоож бухамдал учруулсан. Энэ нь миний үгийн сонголтын буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамаас нийгмийн халамжийн бодлогын хүрээнд 1520 өрхийг ажил, орлоготой болгох, амжиргааг дээшлүүлэх зорилгоор туршилтийн хөтөлбөрийг эхлүүлж байна. Үг хөтөлбөрийг танилцуулах үедээ буруу үгийн сонголт ашигласандаа хүлцэл өчье.
Миний хувьд олон хүүхэдтэй айлын охин, хэн нэгнийг өмссөн зүүсэн, амьдралын байдлаар нь ялгаварлаж, доромжлох ямар ч сэдэл байхгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (14)