Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Буриад, халимаг, тува монголчуудаа алгаа дэлгэн угтаарай" хэмээн бичжээ.
ОХУ-ын Владимир Путин уржигдар ард түмэндээ хандан мэдээлэл хийхдээ бүх нийтийн дайчилгаа зарлаж байгааг мэдэгдсэнээс хойш манай улсын хойд хилээр нэвтрэх ОХУ-ын иргэдийн урсгал нэмэгдсэн хэмээж байгаа. Тэдний олонхи нь монголчуудын угсаа нэгт ОХУ-ын Буриад, халимаг, тува иргэд байгаа учир ийн уриалж байгаа юм.
Тэрбээр, "Буриад, Халимаг, Тува монголчууд Монголдоо ирэх нь нэмэгджээ. Алгаа дэлгэн угтаарай. Дэлхийн монголчууд, эрх чөлөөт Монгол улс. Энэ бол Монгол хүн бүрийн эрхэм нандин өв. Монгол хүн Монгол хүндээ Эх орон" гэжээ.
Сэтгэгдэл (31)