Өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр Төрийн ордонд "Биеийн тамир, спортын хөгжилд төрийн бус байгууллагын оролцоо" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын албаны төлөөлөл МҮОХ, Биеийн тамир, спортын улсын хороо тэргүүтэй спортын холбоодын удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ингэж хэллээ.
Тэрбээр "Спорт, соёл урлагийн салбар төрөөс хамааралгүйгээр бие даан хөгжихөд төр онцгой анхаарал хандуулна. Харин эдгээр салбарыг төрийн нэгдсэн бодлогын бичиг баримттай болгох чиглэлд Засгийн газар анхаарал хандуулна. Дараагийн удаа салбарын сайдтайгаа хамтраад салбарын бодлогын бичиг баримтыг өнөөгийн цаг үе, нийгмийн шаардлага хэрэгцээнд тулгуурлаж шинэчлэн боловсруулах ажлыг нэн тэргүүнд хийх нь зүйн хэрэг. Цаг үеийн судалгааг авч хэрэгжүүлсний үндсэнд Засгийн газар цаашдын бодло, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэв.
М.Сүхэхэй