Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан Хамгаалахын сайд Ражнат Синхг есдүгээр сарын 5-7-ны хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Тэрбээр өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхлаа.
Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цэргийн бүх түвшний харилцан айлчлалын талаар санал солилцов.
Ражнат Синхг сайд Монгол-Энэтхэгийн найрамдлын сургуулийн шав тавих ёслолд оролцож, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болон бурхан шашны бусад төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.