Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Зөрчил гаргасан багш нарыг чөлөөлөх нь шударга ёсонд нийцнэ. Зөрчлийг хуулийн байгууллага шалгаж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол ёс суртахууны, мэргэжлийн хариуцлага хүлээх ёстой.
Бага ангийн болон цэцэрлэгийн багшийн хэрэгцээ их байгаа. Одоогоор 3,000 гаруй багшийн хэрэгцээ бий. Гэхдээ дипломын зөрчилтэй багш нараар армиа хангаж болохгүй. Энэ бол зарчим.
Бидэнд дотоод бололцоо их бий. Их, дээд сургууль төгсөөд ажилд орж чадаагүй байгаа 1,700 орчим багш байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)