2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим цэцэрлэг, сургуульд очиж, бодит байдалтай танилцлаа. Тухайлбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарлаг үрс”, 267 дугаар цэцэрлэг болон 148 дугаар сургуулийнхан үйл ажиллагааныхаа онцлогоос танилцууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах болсонд хамтарч ажилласан бүхий л хүмүүст талархал илэрхийлье. Улаанбаатар хотын хувьд цааш цаашид баригдаж буй орон сууцны хороолол, хотхон бүрийг сургууль цэцэрлэгтэй байхаар төлөвлөхийн дээр “Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарын стандарт”-ыг боловсруулж мөрдүүлэхээр зорин ажиллаж байна. Орон сууцны хорооллуудын ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгтэйгээр төлөвлөх, салбар хоорондын уялдааг нэмэгдүүлэх гэхчлэн хийх ажил их байна” гэв.
Сэтгэгдэл (7)