Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх талаар эрх баригч намын удирдах төвшинд өнөөдөр шийдвэрээ гаргана. Намын Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гарсны дагуу бүлэг дээр бүтэц, бүрэлдэхүүн яригдах нь тодорхой. Энэ удаа намын дарга, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх бүрэн эрх нь байгаа ч тал талаас шахалт дарамтууд ирж байгаа нь дамжиггүй.
Удирдах зөвлөл болон намын бүлэг дээрээ танилцуулах бүтэц, бүрэлдэхүүнээс Ерөнхий сайдад хаанаас, хэнээс шахалтууд ирж вэ гэдэг нь ерөнхийдөө харагдах болов уу. Одоогийн яригдаж байгаагаар бол Засгийн газрыг бүрдүүлэхдээ
Нэгдүгээрт, УИХ-д олон сонгогдсон, Байнгын хорооны даргаар ажиллаж байгаа гишүүд давхар дээл өмсөнө.
Хоёрдугаарт, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж чадах хүнийг сайдаар томилно.
Гуравдугаарт, Засгийн газрын гурваас илүүгүй сайд дан дээлтэй байна гэсэн урьдчилсан яриа хэлцлүүд хийгджээ.
Харин АН-тай хамтрач Засгийн газар байгуулах эсэх тухай саналыг Удирдах зөвлөл болон УИХ-ын гишүүд нь эсэргүүцэж байгаа юм байна. Мөн Эрүүл мэндийн сайдаар ажиллах санал өөрөө тавиад байгаа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг УИХ дахь намын бүлгийн эмэгтэй гишүүд, Удирдах зөвлөл дэх эмэгтэй гишүүд мөн намын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах бүрэлдэхүүн нь эсэргүүцэж байгаагаа намын даргадаа дуулгажээ.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (23)