Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шинэ сэргэлтийн бодлогод туссан 94 төслийн явцыг Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулж байгаа. Өнөөдөр боомтыг сэргэлтийн талаар танилцуулга хийгдсэн. Энэ нь цаг үеийн ач холбогдолтой. Тухайлбал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр өмнөд хөрштэй хиллэж байгаа боомтуудын нарийвчилсан төлөвлөгөөний талаар ярьсан. Тодорхой боомтуудын бүтээн байгуулалт, төлөвлөлт, цааш хийх ажлын талаар танилцуулга хийлээ. Засгийн газраас тодорхой чиглэлүүд өгөгдлөө. Хөрш орнуудын боомтын төлөвлөлттэй уялдуулж боомтуудаа эрэмбэлэх, боомтын бүтээн байгуулалтын төслүүдээ энэ эрэмбийнхээ дагуу эрэмбэлэх, ирэх оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боомтын шинэчлэлийн чиглэлд зарцуулах үүрэг чиглэл өглөө. Манай улс БНХАУ-тай 17 боомт, ОХУ-тай 16 боомтоор холбогддог. Ирэх оны төсөвт бүх боомтын ерөнхий төлөвлөгөө, зарим шаардлагатай том боомтуудын хэсэгчилсэн төлөвлөгөөг төсөвт суулгаж, энэ ажлыг эхлүүлнэ” гэв.
Д.Батчулуун