Хууль зүйн сайд Х.Нямбаатар Засгийн газрын шийдвэр танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулж, нийтлэлч Б.Батбаяр буюу Баабарын бичсэн нийтлэлд хандаж ингэж хэллээ.
Тэрбээр "Баабар нийтлэлчийн твиттер хуудсандаа бичсэн нийтлэлийг харсан. “Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр нэрт найруулагчийн найруулсан баримтат киноны үр дүнд БНХАУ Монгол Улсаас худалдаж авдаг нүүрснийхээ хэмжээг 50 хувиар бууруулсан” гэсэн байсан.
Баабар гуайд хаяглаад хэлэхэд олон улсын хямралт нөхцөл байдлын үед улс орноо бодож Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг зориуд, захиалгаар сэвтүүлэх үйлдэл битгий гаргаач ээ. Монгол Улсын Засгийн газраас ямар нэг суртал ухуулгад чиглэсэн нэвтрүүлэг захиалж хийлгэсэн зүйл огт байхгүй.
Экспортын нүүрсний биет хэмжээ 50 хувиар буурсан тухай агуулга дурдсан. Гэтэл 2022 оны зургаа болон долоодугаар сарын нүүрсний экспортын биет хэмжээ 2019 оны оргил үеийн хэмжээнээс давсан нүүрс экспортолсон. Өмнө нь автомашины тоогоор ярьдаг байсан бол одоо биет хэмжээ буюу нэг хөдлөх бүрэлдэхүүн нэг удаад 140 тонноор хэмжигдэж байна.
Олон улсын харилцаа тогтворгүй, сөргөлдөөнтэй байгаа энэ үед улс төр, эдийн засгийн хямралыг нэг бодлого, зорилготой байж давах ёстой" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)