Монголоор ярьдаг болгон монгол хүн биш гэдэгтэй адил дээл өмссөн болгон монгол хүн болчихгүй. Цаашлаад эх орончийн дүр эсгэсэн болгон эх оронч болохгүй гэдгийг “Женко” Х.Баттулга Монголд төрийн өндөр албан тушаал хаших хугацаандаа тодоор харуулсан. “Женко” Монголын улс төрд орсон цагаасаа эхлэн экспортын төмөр зам тэргүүтэй хөгжлийн төслүүдийг гацаасан гэдэгтэй бүгд санал нийлнэ. Тэр хугацаанд Орос уул уурхайн экспортоороо Монголыг ардаа орхиж, монголчуудын ашиг орлого, ажлын байрыг оросууд булаасан болохыг хоёр орны экспортын орлогын зөрүүнээс харж болно.
Түүгээр зогсохгүй мега төслүүдийн санхүүжилт, Хөгжлийн банкны хөрөнгө зэргийг тонож “Монгол ялна” гэдэг уриагаар төрийн толгойд гарахдаа монголчуудын хагалан бутаргах бүхий л төрлийн арга техникийг гаднын тусламжтай гарамгай гүйцэтгэснийг бид мэднэ.
Гэтэл өнөөдөр ч “Женко” үндэсний эв нэгдэл эвдэх замаар хүссэнээ гүйцэтгүүлдэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Сүүлийн хоног өөрийгөө “Халуун цуст” гэж нэрлэсэн этгээдээр толгойлуулсан “Женко”-гийн гар хөл бологсод Төв талбай дээр савсагнаж, олон нийтийн сүлжээнд ор үндэсгүй худал мэдээлэл тараах болсон хэрээс хэтэрлээ. Тэд бол өөрсдийгөө Чингисийн баатар, хаан хатан, залгамжлагчид өргөмжилсөн хөлсний этгээдүүд бөгөөд зориудаар худал мэдээлэл тараан үндэсний аюулгүй байдалд сэв суулгах оролдлогыг удаа дараа хийсээр байгаа.
Монголд гаднаас зээл тусламж авах асуудлыг мэдэж, шийдвэрлэхэд онцгой эрхтэй ганцхан байгууллага байдаг нь УИХ. Гэтэл УИХ-аар ийм асууудал огт хэлэлцээгүй байхад “Женко”-гийн хөлсний эв нэгдэл эвдэгсэд зориудаар “Монгол Улс газар нутгаа барьцаанд тавин Хятадаас зээл авах гэж байна” гэх илт худал мэдээлэл тарааж яваа. Мөн “Монгол Улс газар нутгаа зарна”, “Нэгдмэл Монгол Улс 21 халиг болж хуваагдана” зэргээр үндэсний аюулгүй байдалд харш зүйлс ярьж, олон нийтийн тархийг угаах оролдлогыг удаа дараа хийж байгаа дүр зургийг Төв талбайд очоод харж болно.
Цаашлаад гудамжаар явж буй залуусыг жагсаал цуглаан, эмх замбараагүй байдалд өдөөн турхирах бол энүүхэнд байна. Бүр эцэстээ цэрэгт залуусыг цэрэгт элсүүлж, Үндсэн хуулийн эсрэг зогсож, олон нийтийг турхирах боллоо. Гэтэл эдгээрийг таслан зогсоож, зорилготой санхүүжилттэй энэ мэт хууль бус үйлдэлд хариуцлага тооцох ёстой тусгай албад болон хэв журам сахиулах ёстой хууль сахиулах байгууллагууд тэднийг өөгшүүлж байгаа мэт таг дуугүй суусаар байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл (26)