Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ. Баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагын ажиллах хүчний талаар Цагдаагийн хурандаа Т.Лхагвадорж мэдээлэл өглөө.
Тэрбээр “Баяр наадмын хамгаалалт долоодугаар сарын 7-13-ны өдрүүдэд нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээ, хүй долоо худагт болох хурдан морины уралдаан зэрэгт баяр наадмын хамгаалалтыг зохион байгуулна.
Улмаар долоодугаар сарын 9-14-ны өдрүүдэд ЦЕГ-ын бие бүрэлдэхүүн 3600 орчим албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана.
Замын хөдөлгөөнтэй холбоотой зарим хязгаарлалтуудыг танилцуулна. Баяр наадмын өдрүүдэд орон нутагт чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төлөвлөлтийг хийж бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед явган эргүүл, хөдөлгөөнт эргүүл, машин эргүүл, завьт эргүүл, морьт эргүүл зэрэг зохион байгуулалтаар гол мөрний сав дагуу болон амралтын газруудын чиглэлд ажиллана" гэв.
Т.Мөнхжаргал