УИХ-ын чуулганааар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр "Энэ хууль батлагдах шат руугаа орж байна. Анх Засгийн газраас өргөн барихад хуулийн хулгай хийх гэж байна гэж үзсэн. Тэр заалтыг хасах асуудал яригдсан. Манай нам энэ заалтыг хассан. Ингээд энэ хууль батлагдаж байна.
УИХ дээр яригдаж байгаа томоохон асуудлууд дээр хулгай шийдэл гаргачихгүй байх хэрэгтэй. Бөгс өндийвөл хулгай хийчих гээд сандаргаад байна. Сонор сэрэмжээ сулруулж болохгүй.
Концесийн хууль дээр Их хурлын даргын захирамжаар байгуулдсан ажлын хэсэг байгуулагдаж байсан. Концессын асуудал бол ганц байнгын хорооны асуудал биш. Үйлдвэржилтийн байнгын хороо, төсвийн байнгын хороо, эрх зүйн байнгын хороо гээд салбар дундын шинжтэй асуудал. Гэтэл эдийн засгийн байнгын хороон дээр хүч түрээд ажлын хэсэг гаргачихдаг. Томоохон бизнес эрхэлдэг гишүүдээр ажлын хэсэг бүрдүүлж байгаа нь яаж байгаа юм бэ. Ямар сонирхолтой юм бэ.
Тендэр, концесс дээр томоохон хулгай явагддаг. Үүний ард ёс зүйн хууль ярих гэж байна. Ямар нүүрээрээ ярих гэж байгаа юм. Концесс гэхээр чихэлдээд гүйгээд ороод ирнэ. Хууль гаргахадаа жаахан нүүр царайтай баймаар байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)