Эрүүгийн цагдаагийн албанаас Х.Баттулгын хамаарал бүхий “ХКҮ” ХХК компанийн байранд хяналт шалгалт хийлээ. Хяналтын үндсэнд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн тул Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлийг нээж, хяналтыг улсын прокурорын ерөнхий газраас Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлсэн байна. Улмаар хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хортой бодис агуулсан мах махан бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Учир нь “Эм Пи Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн байрнаас “ХКҮ” ХХК-ийн шошго бүхий их хэмжээний мах гарч ирснийг МХЕГ лацаджээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хортой бодис агуулсан махыг иргэдэд худалдан борлуулсан, экспортод гаргасан эсэх, дээрх махыг “ХКҮ” ХХК, “Эм Ди Си Пи” ХХК-ийн аль нь бэлтгэсэн болох, мах экспортлох зөвшөөрлийн квотыг бусдад худалдан борлуулсан, ашиглуулсан эсэхийг тогтоох ажиллагаа явуулна.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (8)