УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьлаа. Нэмэлт өөрчлөлт оруулснаар цусны донор, эд эрхтэн шилуүлэн суулгах, үүдэл эс шилжүүлэн суулгах талаар ялгаж ойлгох агуулгыг оруулахаар тусгалаа. Тус хуулийн төсөлд дараах таван зүйлийг тусгажээ. Үүнд:
- "Донорын тухай хуулиар 25-аас дээш настай иргэн эд эрхтэний донор болох ёстой. Эмнэлзүйн хувьд 25 нас өндөр байна. Насны онцлогоосоо шалтгаалж өвчтөн хохирох эрсдэл гардаг буюу 25 нас хүрээгүйгээс шалтгаалж өвчтөн амь насаа алдах эрсдэл бий. Иймд эд эрхтэний донорын насыг 21 нас болгох тухай.
- Донорын хүлээлгийн жагсаалт гэж бий. Түүнийг шилэн болгох, иргэдэд нээлттэй болох.
- Амьгүй донор олон хүний амийг авардаг. Нэг цогцосноос зургаан хүний амийг авардаг. Энэ бол бурханы бэлэг гэж ойлгодог. Тиймээс ар гэрт нь оршуулгын зардалыг даадаг байх ёстой. Энэ бол олон улсын жишиг.
- Амьд донор гэдэг хамгийн баатарлаг хүмүүс, тиймээс жилд нэг удаа эмчилгээ, сувилалд хамруулдаг байх.
- ЭМЯ-д эд, эс, эрхтэн суулгах зөвшөөрөл олгодлог ёс зүйн хороо байгуулах тухай эдгээр таван зүйлийг тусгаж өнөөдөр өргөн барьлаа” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)