Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо. Тус төмөр замын суурь бүтэц Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Ханги боомт хүртэл 226км үргэлжилж БНХАУ-ын Мандал боомттой холбогдоно. Ханги боомт нээгдсэнээр төмөр замын өсөн нэмэгдэж буй ачаа эргэлтийн ~50% нэвтрэх боломж бүрдэх юм байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн өртөг тонн тутамд $4-8-р буурна. Хамгийн чухал нь Монгол Улс экспортын шинэ гарцтай болох юм.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)