Шинэ жилийн баярын үдшийг гацуур мод, тухтай орчин, амтад бялуу, оргилуун дарсгүйгээр төсөөлөх аргагүй. Яг энэ цаг мөчид айл бүрийн эзэгтэй нарын хувьд ачааны хүндийг үүрдэг. Эзэгтэй нар амтад хоол хийхээс гадна ширээ засах том ажлыг амжуулж байгаа нь лавтай. Тэдэнд хэрэгтэй байх болов уу гэх үүднээс дараах таван ширээ засалтыг хүргэж байна.
1.Улаан өнгөний хослол
Баярын ширээгээ улаан өнгөөр чимэглэх гэж буй эзэгтэй нартаа дараах зөвлөмжийг хүргэе. Ширээгээ нэг өнгөөр дагнан чимэглэх нь илүү тансаг мэдрэмжийг төрүүлнэ. Дан улаан өнгөөр ширээгээ чимэглэх нь тохиромжтой биш байж болох. Улаан өнгөөр зассан ширээнд элдэв гоёл, чимэглэл шаардлагагүй юм. Харин үүнийг оронд улаан өнгийг цагаан болон ногоон өнгөтэй хослуулан ширээгээ чимэглэх нь илүү тохиромжтой.
2.Классик цагаан
Менималист хэв маягийг эрхэмлэдэг хүмүүсийн сонголт бол цагаан өнгө. Эзэгтэй таны зассан ширээ хэт энгийн санагдаж байна уу. Тэгвэл цагаан өнгийн ширээнд жижиг чимэглэл, лаа, цэцэг зэргийг ашиглан ширээгээ засах нь ирсэн зочдод таатай байх болно.
3.Өвөрмөц ширээ
Баярын ширээ чимэглэнэ гэхээр хамгийн түрүүнд улаан, цагаан өнгө нүдэнд харагдана байна уу. Тэгвэл энэ нийтлэг өнгөнөөс татгалзахыг зөвлөе. Цэнхэр, шар өнгийн ширээ засалт баярын уур амьсгалыг танд илүү мэдрүүлнэ. Туршаад үзээрэй.
4.Алтлаг
Баярын ширээгээ алтлаг болон гялалзсан өнгө, чимэглэлийг сонгох нь сонирхолтой. Гацуур мод, гэрлэн чимэглэлүүдтэй төгс зохиоцоно. Үүнтэй хослуулах зүйлсийг ч санал болгоё. Ширээн дээрх халбага сэрээ, салфетка нь саатай байвал илүү зохицоно. Амжиж чиглээд үзээрэй.
5.Ширээний чимэглэлүүд
Баярын ширээ засахад жижиг чимэглэлүүд хамгийн чухал. Бүтээлэг дээрээ цаа буга эсвэл цасан ширхэгийн зурагтай байвал сайхан харагдана. Бас баярын ширээг лаагүйгээр төсөөлөхэд бэрх. Хамгийн халуун дулаан уур амьсгалыг лаа бүрдүүлж өгдөг. Тиймээс баярын ширээн дээрээ өвөрмөц хэлбэр дүрстэй лаа асааж, ширээгээ чимэглэхийг зөвлөж байна. Салфеткаар ширээгээ чимэглэх нь хялбар бөгөөд хээнцэр сонголт гэдэг. Салфетка нь шинэ жилийн баярыг санангдуулам зурагтай бол ямар ч үнэтэй, чамин ширээ засалтаас дутахааргүй харагдана. Ширээ засалт бол үнэтэй гэхээсээ илүү өнгөний зохицор чухал билээ.
Д.Батчулуун