“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн орлогч Д.Үүрийнтуяа нар Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотоос ирэхдээ 240 сая ам.доллар буюу 683 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл гарсан.
Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодруулахад, "Эрдэнэт үйлдвэр" зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гадаадаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлт ТӨБЗГ-т тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан. Зээлийн мөнгө шууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансанд орж ирэхгүй. Хэрэгцээтэй үедээ татах байдлаар зээлийн гэрээ хийгдэх процесс үргэлжилж байна. Зээлийн хэлбэр нь, трейдер компаниар дамжуулан зэсийн баяжмалын экспортоо гэрээ хийсэн өдрийн ханшаар урьдчилан арилжих байдлаар явагдах юм” гэсэн тайлбарыг өглөө.
А.Сүх
Сэтгэгдэл (3)