Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Нацагдоржийн Лхагвадоржийг батламжилсан. Тэгвэл шинэ Засаг дарга нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлжээ.
Н.Лхагвадорж: "Өргөн Сэлэнгээрээ овоглосон нутгийн ахан дүүс азай буурлууд, ард иргэд ээ
Та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилж байна. Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалт, сайн сайхны төлөө ажиллах эрхэм үүрэг, хариуцлагыг Монгол Улсын Ерөнхий сайдаас авч Сэлэнгэ аймгийн 8 дахь Засаг даргаар томилогдсон энэ мөчид эх орныхоо умард хилийн алтан босго болсон амуу буудай, алдартан гавьяатнуудаараа алдартай унаган нутгийнхаа хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр 17 сум, 6 тосгон, 51 багтаа тулгамдаж байгаа аливаа асуудлыг боломжит хувилбараар шийдвэрлэж, иргэдтэйгээ эргэх холбоотой хамтран ажиллахаа илэрхийлье.
Сум суурин газууд, малчид маань 2021-2022 оны өвлийг өнөтэй давах, аюулт цар тахлын эрсдэлийг иргэдтэйгээ хамтрын зүтгэлээр бууруулах, төр, төсвийн байгууллагууд болон иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудын шуурхай шийдвэрлэх, "Тариалангийн бүс нутаг"-ийн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх зэргээр цаг хугацааны болоод хөгжлийн шийдвэл гарцаа хүлээж байгаа асуудлаа тэргүүн ээлжинд анхаарч Монгол Улсдаа хөгжлөөрөө манлайлах хүчирхэг аймгийн төлөө хамтран зүтгэцгээе" гэжээ.
Сэтгэгдэл (2)