Төрийн ордонд өнөөдөр шагналын хур буух нь ээ. Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг гиннесийн номонд нэрээ тамгалсан Э.Содномпилжээ, М.Уранцэцэг нар хөдөлмөрийн баатар болох бол “Токио-2020” олимп, паралимпын наадамд шавь нар нь онцгой сайхан байсан тул дөрвөн дасгалжуулагч гавьяатаар энгэрээ мялаалгах юм.
Саяхан болж өндөрлөсөн “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль авсан Ц.Цогтбаатар 25 насандаа гавьяатын их айлд бүл нэмлээ. Мөн улсынхаа нэрийн өмнөөс их спортын талбарт хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн Д.Төмөрхүлэг, О.Ууганбаатар нарын жүдочид гавьяат тамирчин болно. Тэдэнд гавьяатын тэмдэг хүнддэхгүй ээ. Монголын жүдог олон жил авч нуруундаа үүрч явсан эрхэмүүд билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)