Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр гавьяат дасгалжуулагч цол хүртэхээр болжээ. Ц.Хосбаяр нь 1984 оноос хүндийн өргөлтийн спорт руу орж, өдгөө хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эрхэм юм. Тэрбээр тус спортын төрлөөр Азийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Түүний шавь нар Монголын хүндийн өргөлтийн спортод анхны гэх тодотголтой олон амжилтыг үзүүлсэн. Дэлхийн оюутны ДАШТ-ээс анхны мөнгөн медалийг Г.Анужин хүртсэн бол гавьяат тамирчин М.Анхцэцэгийн ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртсэн амжилт түүнтэй салшгүй холбоотой. Мөн Ази тивийн чансааг тэргүүлж, дээд амжилтаар тэргүүлсэн үе түүний шигшээ баг удирдах хугацаанд гарсан билээ. Өнгөрсөн “Токио-2020” зуны олимпын наадамд түүний шавь М.Анхцэцэг, Э.Билэгсайхан нар эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд М.Анхцэцэг тун хүчтэй өрсөлдөгч болох батлан харуулсан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)