
Харин дөрвийн давааны оноолтод их ойн жилийн начингууд унаж дууссан юм. Б.Гончигдамба Н.Батсуурьт, Б.Батмөнх Л.Лха-Очирт, Б.Сангисүрэн Т.Баасанхүүд, М.Эрдэнэбат Бо.Батжаргалд, А.Батмөнх Ш.Шинэбаярт тус тус унаж Б.Амарзаяа л Ц.Одбаяраар давж тавын даваанд гарсан юм. Өвөрхангай аймгийн начин Төрбатын Ядамсүрэн Амартүвшин харцагаар дөрөв давж тавын даваанд Ж.Бат-Эрдэнэ гарьдын аманд очиж багагүй тэвдүүлээд шороодсон.
Сүүлийн зургаад улсын гурван цолтон, аймгийн гурван арслантай шалгарав. Ж.Бат-Эрдэнэ Л.Цэрэнтогтохыг хонгодож, Ц.Содномдорж Л.Лха-Очирыг давхар шуудагнаас түрж, Э.Энхбат Н.Батсуурийг баруун талдаа хөмөрч тус тус давсан. Ингэснээр есдүгээр сарын 14-нд Олимпийн хос медальтан Н.Түвшинбаярын наадамд их шөвөгт шалгарсан дөрвөн бөхийн гурав нь Гиннесийн барилдааны их шөвөгт шалгарчээ. Ж.Бат-Эрдэнэ гоц мөргөж, харцага начин хоёр учраа таарсан. Харин энэ удаа начин солгой талдаа хөмөрч тэргүүн байрын төлөө шалгарсан. Тэргүүн байрын төлөө гарьд начин хоёрын барилдаан удаан өрнөсөнгүй. Гарьдын дутуу хийсэн мэхэн дээр начин сөрж дайрч давснаар дэлхийн дээд амжилтын нэг жилийн ойд түрүүлэв.
Дөрвийн даваа
1. Ж.Бат-Эрдэнэ у.г - Б.Хаш-Эрдэнэ а.н
2. Т.Амартүвшин у.х - Т.Ядамсүрэн а.н
3. Ц.Содномдорж у.х - Д.Анхбаатар а.з
4. Э.Энхбат у.н - Д.Амарсайхан а.а
5. Б.Гончигдамба у.н - Н.Батсуурь а.а
6. Ду.Батбаяр у.н - Н.Ганзориг а.а
7. П.Ганхүү у.н - Л.Цэрэнтогтох а.а
8. Б.Батмөнх у.н - Л.Лха-Очир а.а
9. Б.Сангисүрэн у.н - Т.Баасанхүү а.а
10. М.Эрдэнэбат у.н - Бо.Батжаргал а.а
11. А.Батмөнх у.н - Ш.Шинэбаяр а.х.а
12. Б.Амарзаяа у.н - Ц.Одбаяр у.н
Тавын даваа
1. Ж.Бат-Эрдэнэ у.г -Т.Ядамсүрэн а.н
2. Ц.Содномдорж у.х - Т.Баасанхүү а.а
3. Э.Энхбат у.н -Н.Ганзориг а.а
4. Б.Амарзаяа у.н -Л.Цэрэнтогтох а.а
5. Ш.Шинэбаяр а.х.а -Н.Батсуурь а.а
6.Бо.Батжаргал а.а - Л.Лха-Очир а.а
Зургаагийн даваа
1. Ж.Бат-Эрдэнэ у.г - Л.Цэрэнтогтох а.а
2. Ц.Содномдорж у.х - Л.Лха-Очир а.а
3. Э.Энхбат у.н - Н.Батсуурь а.а
Долоогийн даваа
1.Ж.Бат-Эрдэнэ у.г -гоц мөргөв
2. Ц.Содномдорж у.х - Э.Энхбат у.н
Наймын даваа
1. Ж.Бат-Эрдэнэ у.г - Э.Энхбат у.н
Эх сурвалж: hiimori.mn
Сэтгэгдэл (1)