Латви улсын Рига хотод шатрын “Grand Swiss” өндөр зэрэглэлийн тэмцээний хүрээнд өчигдөр алдарт шатарчин Михайл Талийн нэрэмжит олон улсын холимог шатарчдын нээлттэй түргэн тоглолтын тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул 18 өрөг тоглож, 9 оноогоор эмэгтэйчүүдийн ангилалдаа тэргүүн байр эзэллээ. Тэрбээр “Grand Swiss” өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээнд есдүгээр байрт орсон юм.