Олимпын наадмын анхны мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аваргаа Ж.Мөнхбат агсаны нэрэмжит өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан боллоо. Төв аймгийн аварга шалгаруулах хүрээнд 47 дахь удаагаа болж буй барилдаан юм. Барилдаанд найман багийн 60 бөх хүч чадлаа үзэхэд багийн дүнгээр Б.Агваанринчин дасгалжуулагчтай Заамар сум тэргүүлжээ. Харин 16 насны ангилалд Б.Лхагважав (Жаргалант), 17 насанд Н.Батбилгүүн (Тавдугаар сургууль), 18 насанд сумын заан Б.Ган-Эрдэнэ (Заамар сум) тэргүүн байр эзэлсэн байна. Эндээс шалгарсан бөхчүүд удахгүй болох үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын УАШТ-д аймгаа төлөөлөн барилдах эрх авав.
Б.Жаргал