Монголын таеквондогийн холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болов. Уг хурлаар Монголын пара таеквондогийн холбоог Монголын таеквондогийн холбоотой нэгтгэхийг хуралд оролцсон гишүүд дэмжжээ. Дараа нь Монголын пара таеквондогийн холбооны ерөнхийлөгч асан Д.Мөнхбаярыг Монголын таеквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгчөөр томилсон юм. Д.Мөнхбаатар нь өнгөрсөн сарын 14-нд үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн билээ.
Б.Жаргал