“Илдэн” клубын зааланд туялзуур сэлэмний сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд таван багийн 30 тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд Г.Тэмүүлэн түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Л.Ариунбилэг алтан медаль авлаа. Тус тэмцээн цар тахлаас хойш болж буй туялзуур сэлэмний анхны тэмцээн байв. Тэмцээний медалийн тавцанд гарсан тамирчдыг танилцуулахад 1.Г.Тэмүүлэн (Варриорс клуб), 2.Х.Ананд (Дуэль клуб), 3.Г.Тодсэцэн (Дуэль), 3.Ц.Билэгт (Дуэль) 1.Л.Ариунбилэг (Дуэль), 2.С.Дөлгөөн (Дуэль), 3.Н.Ялгуун (Варриорс), 3.Н.Хишигсүрэн (Дуэль) нар медаль хүртжээ.
Б.Жаргал