Азербайжаны нийслэл Баку хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн өнгөрсөн амралтын өдрөөр болж, Монголын жүдочид таван медаль хүртлээ. “Токио-2020” зуны олимпын наадмаас хойш болж буй гурав дахь их дуулгад манай улсаас 22 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч, +78 кг-д А.Адъяасүрэн нар мөнгө, 52 кг-д Б.Хорлоодой хүрэл, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар хүрэл медальтай эх орны зүг хөлгийн жолоо залж байна. Харин шагналт байрт манай гурван тамирчин шалгарчээ.