Бөхийн Увс нуур дэвжээний өвөл цагийн нээлтийн барилдаан өнөөдөр "Сүлд" спорт хорооны зааланд болов. Барилдаанд улсын аварга Н.Батсуурь, аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Д.Тогтохжаргал тэргүүтэй бөхчүүд зодоглосон байна. Энэ барилдаанд аймгийн арслан Х.Оргилболд түрүүлж, аварга Н.Батсуурь үзүүрлэжээ. Х.Оргилболд өчигдөр болсон Монгол бахархалын өдөрт зориулсан барилдааны уран барилдаант шагнал гардан авсан. Тэрбээр улсын харцага Э.Батбаатар, начин М.Цэрэндорж нарын удмын бөх. 2013 оны Увс аймгийн баяр наадамд түрүүлж, арслан цол хүртэж байжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (8)