МХБХ-ны 2022 оны улирлын "Hisense Үндэсний Дээд Лиг"-ийн хоёрдугаар тойргийн тоглолт "СП Фалконс" болон "Ховд" клубын хооронд болов. Тус тоглолт дараа "Ховд" клубын тоглогч Мөнхжаргалын Тэлмүүн хөлбөмбөгийн ногоон талбайдаа зодгоо тайлах ёслол хийлээ. Тэрбээр 1998 оноос эхлэн С.Пүрэвсүхийн удирдлага дор хөл бөмбөгийн гараагаа эхлүүлэн нийт 21 жил хүчин зүтгэсэн тамирчин байв. 2004-2016 онд "Унаганууд" клубт С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирдлага дор тоглож энэ жил "Ховд" клубын нэрийн өмнөөс Үндэсний дээд лигт дэвшин тоглосон билээ.