Монгол бахархалын өдөрт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болов. Энэ барилдаанд Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа нэг давж, хоёр уналаа. Тухайлбал, энэ даваанд тэрбээр Ховд аймгийн арслан Д.Бадамгаравт унасан юм. Эхний барилдаан нь энэ. Гэвч түүнтэй барилдах бөх нь Д.Бадамгарав бус Булганы Б.Гантөмөр байжээ. Тэднийг барилдаж дууссаны дараа үзэгчид хэлснээр олж мэдсэн хэрэг. Д.Бадамгарав, Ц.Лувсан-Адъяа нар зарлагчийг зарлаж амжаагүй байхад андууран барилдчихаж. Улмаар будилж барилдсан хоёр бөх барилдах жинхэнэ бөхөө олж мэдснээр хүчийг үзэхэд хоёул давсан байна.
Б.Жаргал