"Монгол Бахархалын өдөр"-т зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болох эсэх асуудлаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав тайлбар хийлээ.
Ц.Магалжав: МҮБХ "Монгол Бахархалын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдааныг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдлаа. Цар тахлын нөхцөл байдлын үед Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу үзэгчид 50 хувийн дүүргэлттэйгээр, гуравдугаар тунд хамрагдсан бөхчүүдийг оруулахаар зохион байгуулж байна. Энэ барилдаан төрт ёсны утга төгөлдөр, өндөр агуулгатай барилдаан юм. Энэ барилдаанаа таслахгүйгээр зохион байгуулж байгаадаа баяртай байна. Цаашид төрийн байгууллагуудаас зөвлөмж чиглэлээ өгөөд бөхийн барилдаан спортын уралдаан тэмцээнийг хэрхэн зохион байгуулах талаар нэгдсэн шийдэлд хүрээд байж байна. Гаргасан дүрэм журам заавар зөвлөгөөг хэрэгжүүлж, ажиллахаар МҮБХ-ны хамт олоноос илэрхийлж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)