Монголын үндэсний спортын нэгдсэн хорооны бүх гишүүдийн II хуралдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болов. Уг хуралдаанд Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монголын үндэсний жороо морин спортын холбоо, Монголын шагайн харвааны холбоо, Монголын уламжлалт харваачдын холбоо, Монголын морьт харваачдын холбоо, Өвөг урианхай сурын холбоо, Монголын үндэсний мөсний шагайн холбоо, Ширээний шагайн спорт тоглоомын холбоо, Монголын мөсөн сурын холбоо, Буриад сурын холбоо
Үндэсний бие хамгаалах урлагийн холбоо, Монголын тэмээн поло, спорт уралдаан аялалын холбоо зэрэг үндэсний спортын 14 холбоодын төлөөлөл оролцлоо. Уг хуралдааны үеэр тус хороо нь дүрмээ шинэчилж, "Монголын үндэсний спортын хороо" болон нэрээ өөрчилж, ерөнхийлөгчийг сонгох санал хураалт болсон юм. Санал хураалтаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавыг 100 хувийн саналаар сонголоо. Тус хорооны өмнөх ерөнхийлөгчөөр МШХХ-ны хүндэт ерөнхийлөгч, үэмж дархан мэргэн, Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Яйчилын Батсуурь ажиллаж байсан билээ.