Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэмжлэгээр хамтран хэрэгжүүлж буй "МИНИ СТАНДАРТ ХӨЛБӨМБӨГИЙН" талбайн нээлтийн ёслол Баянхонгор аймагт амжилттай болж, хүүхэд залуус хөлбөмбөгийн спортоор хичээллэх таатай боломж бүрдэж байна. Тус арга хэмжээнд Азийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Баянхонгор Аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, Эрчим хүчний дэд сайд, МХБХ-ны зөвлөлийн гишүүн, Баянхонгор аймгийн ХБХ-ны тэргүүн М.Баярмагнай нарын хүндтэй зочид оролцов.
Энэ үеэр орон нутагт хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгах, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулах зорилтын хүрээнд Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар МХБХ хамтран санамж бичиг байгуулсан байна. Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, бөмбөг гардуулан өгсөн бөгөөд олон улсын стандарт бүхий бөмбөг гардуулан өгчээ.