"Үндэсний бөх-Үнэт өв" 512 бөхийн барилдаан наймдугаар сард болж, тус барилдаанд шөвгөрсөн 16, өөрийн саналаар хоёр бөхөөс допингийн шинжилгээ авсан. Дээрх бөхчүүдийн допингийн шинжилгээний А сорьцоос дөрвөн бөхийн шинжилгээний хариу эерэг гарсан тухай МҮБХ-ноос мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх бөхчүүд журмаараа 10 хоногт Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ илэрхийлэх эрхтэй юм. А сорьцын хариуг зарласнаас хойш долоо хонож байгаа бөгөөд энэ хугацаанд ганц ч бөх Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлт гаргаагүй байна. Хэрэв үлдсэн гурав хоногт Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлт гаргахгүй тохиолдолд эхний шинжилгээний хариугаар шийдвэрлэдэг журамтай аж. Дашрамд дуулгахад А сорьцын хариу ихэнхдээ батлагдсан байдаг ба Б сорьцын шинжилгээтэй зөрсөн тохиолдол гараагүй юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)