Латви улсын Рига хотод шатрын “Grand swiss-2021” олон улсын тэмцээнд Монгол Улсын их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуул урилгаар оролцож байна. Тэмцээн нийт 11 өрөг швейцарь системээр явагдах бөгөөд Б.Мөнгөнтуулын ангилалд шилдэг 50 шатарчин оюун ухаанаа сорьж байгаа билээ. Тэрбээр долоон өргийн байдлаар 4 оноотой 15 дугаар байрт жагсаж байна. Б.Мөнгөнтуул өчигдөр ОХУ-ын шатарчин А.Кашлинскаяад хожигдсон бол өнөөдөр Болгарын А.Степановатай тоглох юм.
Б.Жаргал