Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, дархан аварга, гавьяат тамирчин Гэлэгжамцын Өсөхбаяр нэрэмжит “Аваргын гараа” залуучуудын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Архангай аймгийн Цэцэрлэгт хотод энэ сарын 5-7-нд болно. Барилдаанд зөвхөн Архангай аймгийн харьяат 16, 17, 18 насны залуус барилдах боломжтой юм. 15 дахь удаагийн энэхүү барилдаан анх “Шонхорын гараа” нэртэйгээр зохион байгуулсан түүхтэй. Дархан аварга Г.Өсөхбаяр нь даян аварга Нацагийн Жамъянгийн удмаас төрөн гарсан хамгийн өндөр цолтой нь. Тэр бөх "Зургаан залуу зааны" эгнээнд багтаж, торгон ногоон дэвжээнээ түмэн олноо цэнгүүлж явсан энгүй хүчтэн юм. Г.Өсөхбаяр аварга 1995 онд улсын заан, 2002 онд улсын арслан, 2003 онд аварга, 2005 онд даян аварга, 2014 онд дархан аварга цол хүртсэн билээ.
Сэтгэгдэл (3)